Posts

Showing posts from July, 2020

Герман хоньч нохой (German Shepherd)-н арчилгаа, хооллолт, элбэг тохиолддог өвчин эмгэг

Image
Герман хоньч, энэ үүлдрийн нохойг эхэндээ мал хариулуулах зорилгоор үржүүлдэг байсан бол одоо цагт ихэвчлэн цагдаагийн алба, зэвсэгт хүчинд ажилладаг нохой болгон ашиглаж байна. Тэд маш үнэнч, ухаалаг, байнгын идэвхитэй хөдөлгөөнтэй байх дуртай, тиймээс сургахад хялбар байдаг. Эрч хүчтэй, амархан уйддаг, өдөр бүр дасгал сургуулалт хийх шаардлагатай байдаг тул түүнд нь тохирсон орчин нөхцөл, хангалттай том талбай, урд нь нохой тэжээж байсан туршлагатай айл өрх, эзэд тохирно.   биеийн хэмжээ  том  биейин өндөр  58-63 см  биеийн жин  35-43 кг  дундаж наслалт  10+ жил  өдөрт хийх дасгал хөдөлгөөн  2 цаг (доод тал нь)  үсний урт  дунд German Shepherd - гайхалтай, их алдартай үүлдэр боловч тэдний биеийн хэмжээ болон эрч хүчтэй байдлаас шалтгаалж бүх гэр бүлд тохирохгүйг анхаарна уу. Хэрэв та энэ үүлдрийн нохой авахаар шийдсэн бол тэдэнд зарцуулах хангалттай цаг завтай байх, өдөр бүр тэдэнд хэрэгтэй дасгал хөдөлгөөнөө хийх боломжоор х...

Өнчин муурын зулзаганы арчилгаа, асаргаа

Image
Эх муур янз бүрийн шалтгааны улмаас зулзагануудаа өсгөх, халажлах чадваргүй болдог. Эх муурын хөхөнд сүү орохгүй байх, эсвэл зан араншин, сэтгэл зүйн хувьд хэвийн бус болох, ховор тохиолдолд гэмтэж бэртэх, төрөхийн хүндрэлээс болж амь эрсдэх зэргээс шалтгаалж зулзаганууд өнчин үлдэнэ. Зарим зулзаганууд хэдэн долоо хоногийн настай болсоны дараа эх муур асарч халамжлах чадваргүй болох тохиолдол ч бий. Өнчирсөн зулзагануудыг өсгөх нь цаг хугацаа, сэтгэл зүрх их шаарддаг боловч дөнгөж төрсөн цагаас нь хүний гараар эрүүл саруул өсгөх бүрэн боломжтой юм. Нэг зулзага өсгөх эсвэл олон зулзага өсгөж арчлах нь ялгаагүй адил болно. Зулзагануудыг тогтмол хуваарийн дагуу хооллох, мөн тоглох, унтах зэрэгт тохиорсон эрүүл, аюулгүй, цэвэрхэн орчин нөхцөл шаардлагатай.  Дөнгөж төрсөн зулзагануудыг өсгөхөд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:  ~Эрүүл хооллолт ~Ариун цэвэр ~Орчны температур болон чийгшил ~Өвчнөөс урьдчилан сэргийлэх ~Хүмүүжил, нийгэмшил Эрүүл чийрэг зулзага бие бялдрын хувьд чанга...