Нохой, мууранд хамуу, бөөс (mites) байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Нохой болон муур нь хэд хэдэн төрлийн хамуугаар халдварлаж болно. Эдгээр хортон шавжуудаас болж хүнд хэлбэрийн арьсны халдвар, мөн хоёрдогч халдвараар өвчлөх боломжтой. Зарим тохирлдолд хамуу нэг нохойноос өөр нохойнд, мөн нохойноос хүнд халдварладаг. Зөв, үр дүнтэй, аюулгүй эмчилгээ хийснээр эдгээр жижиг хортон шавжыг устгаж болно. 
Ерөнхийдөө 4-н төрлийн хамуу байдгаас эхний 3-нь түгээмэл тохиолддог, ялангуяа залуу болон хоол тэжээлийн дутагдалтай гөлөг, муурын зулзаганд элбэг тохиолдоно. 


1. Demodex mites (demodicosis)
Энэ хамуу нохойн үсний уутанцарт амьдардаг, ихэвчлэн эх нохой гөлөгнүүддээ халдаадаг. Ихэнх нохойд энэ төрлийн хамууны дархлаа тогтсон байдаг учир ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрэхгүйгээр үсний уутанцарт амьдардаг. Гэвч нохой тэжээлийн дутагдлаас болж дархлаа сулрах үед эдгээр хамуу нь үржиж үс унах, арьс зузаарах, зарим тохиолдолд хоёрдогч халдвар (бактери, мөөгөнцөр)-аар халдварлаж, арьс нь загатнах шалтгаан болно. Мууранд мөн адил. Нохой-нохойндоо, муур-муур хоорондоо халдварлана. Хүнд халдварлахгүй.
Эмчилгээ: эм, тос, түрхлэг
2. Sarcoptic mange, or scabies (бас нэг өөр төрлийн хамуу)
Энэ төрлийн хамуу нохой болон хүнд халдварлах боломжтой. Шинж тэмдэг: арьс улайх (нимгэн үстэй хэсэг болох сормуус, суга), хүчтэй загатнах, үс унах, мөн 2-догч арьсны халдварт хүргэдэг. Халдвар авсан нохойтой ойр байснаар халдварлана.
Арьсан дээр ил гарж ирж харагдсан тохиолдолд батлагдана. Учир нь энэ хамуу арьсны дор, гүнд оршдог. Эмчилгээ: түрхлэг.
3. Ear mites (чихний хамуу)
Ихэвчлэн гөлөгөнд элбэг тохиолддог. Мөн хөгшин нохой болон гадаа амьдардаг мууранд байна. Энэ хамуу маш ихээр загатнаж, хуурай хар өнгийн зүйл ялгаруулна. Чих нь хэт их загатнаж, толгойгоо ихээр сэгсрэх нь чихэн дэд цусны судасны гэмтэл үүсч, хавагнах болон өвдөлт өгдөг. Дээжийг авч микроскопоор харахад батлагдана. Хэрэв чихний хамуу гэдэг нь батлагдсан тохиолдолд эмчилгээг давтан хийлгэх шаардлагатай. Учир нь энэ хамууны үржлийн цикл 3 долоо хоног тутам байдаг. Мөн нохой, муурныхаа унтдаг хэвтэр, дэвсгэрийг угааж хатааж хамууны өндөгийг устгах шаардлагатай.
Эмчилгээ: эмэн дусаагуур, түрхлэг. Сар бүр хамгаалах түрхлэг хэрэглэх нь үр дүнтэй. 
4. Cheyletiella mites (walking dandruff)
Энэ төрлийн хамуу үсний хагны ширхэг шиг харагддаг. Гэхдээ хөдөлж байгаа нь харагдана. Хамуунд хазуулсан хэсэг нь арьсан дээр жижиг улаан тууралт илэрж, маш ихээр загатнуулна. Усанд оруулах нь хамууны тоог багасгах боловч халдварыг арилгахгүй. Микроскопоор харж, шинжлэж тогтооно. 
Эмчилгээ: түрхлэг, pyrethrin shampoo
Хамууны халдвар авснаар арьс болон чихийг гэмтээснээр илүү хүнд халдвар авах боломжтой. Хэрэв нохой, муур тань загатнах, арьсны халдвар авсан шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

Comments

Popular posts from this blog

Орог зусаг (hamster) -г өвдсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Өнчин гөлөгний арчилгаа, хооллолт, эрүүл мэнд