Эх нохой дөнгөж төрсөн гөлөгөө идэх шалтгаанууд

Маш ховор тохиолдолд эх нохой шинээр төрсөн гөлөгөө идэх тохиолдол гардаг. Cannibalism: өөрийн зүйлийн ижил төрлийн амьтнаа идэхийг хэлнэ. Энэ нь дөнгөж төрсний дараа эсвэл төрөөд хэд хоногийн дараа тохиолдож болно. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. 
< Өөрийн гөлөгөө танихгүй байх:
Анх гөлөглөж байгаа залуу, туршлагагүй нохойд гөлөгөө танихгүй, өөрийнх гэж хүлээн авахгүй тохиолдол гардаг. Кесар хагалгаа (C-section)-аар төрөхөд тохиолддог (зарим нэг төрлийн гормон ялгараагүйгээс) 
Хэт залуугаараа үржилд орсоноос болоод тогтворгүй зан ааштай болдог (анхны орооны үед нь хээлтүүлэгт оруулахгүй байх нь зөв)
Зарим үүлдрийн нохойд дөнгөж төрсөн гөлөгнүүдийн гаргах дуу чимээ, хөдөлгөөн нь мэрэгч амьтад, хулгана шиг санагдадгаас байгалийн агнах зөн совингоороо хөнөөдөг.
< Mastitis-Хөхний булчирхай үрэвсэх: 
Мастит гэдэг нь нохойн хөхний үрэвсэл юм. Улайсан, хавдсан, хатуурсан, эсвэл хүрэхэд хэт халуун байвал хөх нь үрэвссэн гэсэн үг. Хэдийгээр маш ноцтой боловч амархан эмчлэх боломжтой байдаг. Гөлөг нь хөхийг нь хөхөх үед эх нохой хэт их өвдөлтөөс болоод гөлөгнүүдээсээ татгалзах, зарим тохиолдолд түрэмгий зан араншинтай болж зулзагаа хөнөөх шалтгаан болдог байна. 
< Стресс ба айдас:
Хэрэв хэт их айх эсвэл стресст орсон тохиолдолд түрэмгий зантай болох, гөлөгрүүгээ халдах шалтгаан болдог. Зарим нохой гөлөгнүүдээ өсгөх тайван газаргүй стресстэй нөхцөлд төрвөл, мөн амаржаад удаагүй байхад нь олон хүмүүс ирж гөлөгнүүдийг нь харах, амгалан тайван байдлыг нь алдагдуулах, эсвэл гөлөг нь хэт том, биерхүү арчлахад хэцүү бол эх нохой стресс-д орно.
< Амьгүй төрсөн эсвэл эрүүл мэндийн хувьд шалтгаантай:
Хэрэв нэг эсвэл хэд хэдэн гөлөгнүүд нь эрүүл биш юмуу амьгүй төрсөн бол бусад эрүүл саруул гөлөгнүүдээ эрсдэлд оруулдаг. Тиймээс эх нохойн байгалийн зөн совингоороо өвчтэй болон амьгүй төрсөн гөлөгнөөсөө салах хэрэгтэй гэсэн төрөлхийн совин байдаг. Ихэнх тохиолдолд гэрийн тэжээвэр нохой эрүүл мэндийн асуудалтай төрсөн гөлөгөөсөө татгалзах, хүлээж авахгүй үүрнээсээ холдуулдаг. Амьгүй төрсөн гөлөгөө мөн үүрнээсээ холдуулж эсвэл хаа нэг газар булдаг. Зарим ховор тохиолдолд иддэг байна. Өвчтэй гөлөгөө идэх нь харгислал биш. Энэ бол байгалийн шалгарал бөгөөд нохойны хувьслын процессын нэг юм. Хэрэв нэг гөлөг нь өвчтэй бол энэ нь махчин амьтдын хоол болох эрсдэл дагуулдаг тул өөрсдийгөө (бусад эрүүл гөлөгнүүдээ) хамгаалахын тулд гаргаж буй үйлдэл юм.
< Санамсаргүй тохиолдлоор: 
Эх нохой нь санамсаргүйгээр гөлөгнүүд дээрээ хэвтэх, бяцлах, дарах, зэргээс болж амь эрсдэх тохиолдол гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд дотуураа хөндлөн давхар хүрээтэй хашлага суурилуулах нь гэнэтийн осол гарахаас сэргийлнэ.

                                                                         
Санамж: Хэрэв эх нохой нэг гөлөгөө санаатайгаар хороох эсвэл идсэн бол бусад гөлөгнүүд нь аюулд орж болзошгүй тул эхээс нь салгаж угжаар хооллон тусад нь өсгөсөн нь эрсдэл багатай. 
Мөн анхны төрөлтөөр ийм авир гаргасан бол энэ нохойг дахин үржилд оруулахгүй спэй хийлгэсэн нь зөв сонголт болно.
Дөнгөж төрсөн эх болон гөлөгнүүдийг эмчид үзүүлж хяналтанд оруулах, эхний хэдэн долоо хоногт нь анхаарлаа хандуулж халамжлах шаардлагатай.




Comments

Popular posts from this blog

Нохой, мууранд хамуу, бөөс (mites) байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Орог зусаг (hamster) -г өвдсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Өнчин гөлөгний арчилгаа, хооллолт, эрүүл мэнд