Орог зусаг (hamster) -г өвдсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Гэрийн тэжээвэр амьтан болох орог зусагт тохиолддог ихэнх өвчнийг эмчлэх боломжтой байдаг. Цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүлж, эмчлэхийн тулд та өвчний шинж тэмдэгийг нь мэдэх шаардлагатай болно. Орог зусаг нь өвчний эхэн үедээ өвчний шинж тэмдэгийг нуудаг. Тиймээс түүний ердийн өдөр тутмын амьдралыг нь ажиглах хэрэгтэй. Өдрийн аль цагт хооллодог, унтдаг, дасгал хийдэг талаар, мөн хэр хэмжээний хоол иддэг, ус уудаг, өтгөн нь харагдах байдал зэргийг ажиглаж, мэдэж авснаар юу нь хэвийн бус байгааг мэдэхэд тус болно.
> Өвчин туссаныг илтгэх ерөнхий шинж тэмдэгүүд:
Ширүүн үс: Хэрэв таны зөөлөн hamster тань бүрзийсэн эсвэл хэвтээ байдаг үс нь боссон байвал магадгүй бие нь тавгүй байгаагын илрэл. (мөн хэвийн хөгшрөлт явагдаж буйн шинж байж болно гэдгийг анхаарна уу) Хэрэв бусад шинж тэмдэгүүд байгаа тохиолдолд үүнийг тоолгүй орхиж болохгүй.
Хоолны дуршилгүй болох: Юуны түрүүнд өдөрт хэр хэмжээний хоол иддэгийг нь мэддэг байх хэрэгтэй. Хоолны сав, аягыг нь өдөр бүр угааж цэвэрлэх, хэрэв хоол идэхгүй 1-ээс дээш өдөр болвол эмчид хандсан нь дээр.
Биеийн жин буурах: Энэ шинж тэмдэг нь олон төрлийн өвчин эмгэгээс шалтгаалж болно. Гэдэс хавиар нь жижигрэх, нурууны яс нь илүү товойж гарч ирсэн зэргээр биеийн жин буурсаныг нь мэдэж болно.
Үлбэгэр, сул дорой байдал: Ердийн үеийнхээс идэвх, хөдөлгөөн нь буурах.
> Өвчний тодорхой шинж тэмдэгүүд:
Зарим төрлийн өвчин тодорхой шинж тэмдэгтэй байдаг. Заримыг нь эмчлэх боломжтой, гэхдээ эрт үед нь илрүүлснээр сайн үр дүнд хүргэнэ.
Үс уналт: гормоны өөрчлөлт, шимэгч (ringworm), бөөс, хамуу зэрэг нь үс уналтанд нөлөөлнө.
Нойтон сүүл: Суулгалт, шингэн алдалтаас шалтгаалж сүүл нь нойтон чийгтэй байж магалгүй тул эмчид хандах нь зөв болно. Хэрэв эмчлэхгүй удвал шулуун гэдэс нь эргэх аюултай.
Хамар болон нүднээс шингэн зүйл ялгарах: Орог зусгийн хамар нь хуурай байх ёстой бөгөөд хамар болон нүднээс нь шингэн ялгарснаар (нүд нь хаагдаж хатах) нь амьсгалын замын халдвар авсны шинж тэмдэг. Орог зусаг нь хатгалгаа тусахдаа амархан тул магадгүй антибиотик-н эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Амьсгал түргэсэх: Зүрхний өвчинтэй холбоотой байж болно. Энэ нь эмнэлзүйн хувьд сульдах, амьсгал давчдах хэлбэрээр илэрдэг.
Хэт их ус уух: Элэг, бөөр болон бөөрний булчирхайн үрэвслээс шалтгаалж болно. Өдөр бүр усыг нь шинээр сольж өгснөөр хэр хэмжээтэй ууж байгааг нь мэдэх боломжтой.
Хавдах: Биеийнх нь аль нэг хэсэгт хавдсан байвал эмчид хандах шаардлагатай. Буглаа нь орог зусагт элбэг тохиолддог. Хэрэв хэвлий хавиар нь хавдсан бол илүү ноцтой зүйлийг илтгэнэ.
< Өвчний хуурамч шинж тэмдэгүүд:
Орог зусагт хэд хэдэн өвөрмөц, онцлог шинж чанарууд бий. Дараах чанарууд нь хэвийн боловч хэрэв өөрчлөлт орсон байвал ноцтой асуудалд хүргэж болно.
Дүүрэн хацрын уут: Орог зусаг нь хацрын уутандаа дараа нь идэх зорилгоор хоолоо хадгалдаг нь тэдний хувьд жирийн зүйл юм. Харин өдөр бүр уутаа хоослохгүй байх нь хацрын уут нь халдвар авсан байж болзошгүй тул эмчид хандах нь зүйтэй.
Үтрээний ялгадас: Эм орог зусаг нь 4 өдөр тутамд ороо нь ордог. Ойролцоогоор 1өдрийн турш өтгөвтөр зүйл үтрээнээс ялгарах нь хэвийн, харин байнгын болон цустай шингэн ялгарах нь хэвийн бус болно.
Том төмсөг: Эр орог зусаг нь том хэмжээний төмсөгтэй байдаг ба нас бие гүцэхэд илүү товойж гарж ирнэ. Өнгө нь хувирахгүйгээр хэмжээ томрох нь хэвийн, харин төмсөг хүрэхэд зовиуртай, мөн өнгө нь хувирсан бол эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл үүссэн байж болзошгүй.
Зарим түгээмэл тохиолддог өвчин эмгэгийг эрт илрүүлснээр бүрэн эмчлэх боломжтой. Өөрийн тэжээдэг орог зусагныхаа хэвийн үедээ гаргадаг үйлдлүүдийг нь мэддэг байснаар биед нь гарсан өөрчлөлтийг амархан тодорхойлоход тус дөхөм болно. Тиймээс өдөр бүр хайртай амьтантайгаа цагийг хамт өнгөрүүлэх, хоол болон усыг нь шинээр сольж өгөх, тор савыг нь байнга цэвэрхэн байлгах нь эрүүл мэндийн асуудлыг эрт үед нь илрүүлэх боломжтой.
Сайн байна уу? Манай орог зусаг галзуурцан юм шиг бна эсүүл айсан ч юм шиг уул нь айх юм болоогүй? Яг яасын бол
ReplyDeleteИлэрч буй зүйл.
1. Маш хуртайгаар гүйх
2.зүгээр байж бгаад цочих
3. Хүрээчгүй байхад дээшээ харж гар хазах
Хамгийн дөлгөөхөн төрөлийн авсын syrian