Өнчин гөлөгний арчилгаа, хооллолт, эрүүл мэнд

Шинээр мэндэлсэн гөлөгнүүд янз бүрийн шалтгааны улмаас эхээсээ өнчирч хоцрох нь бий. Эх нохойн сүү боловсрохгүй байх, гөлөгөө голох, эсвэл ховор тохиолдолд эх нь өвчний улмаас, гэнэтийн осол аваар зэргээс болж эндэхэд гөлөгнүүд өнчин үлдэнэ. Өнчин хоцорсон гөлөгнүүдийг өсгөх нь цаг хугацаа, байнгын анхаарал халамж их шаарддаг боловч хариуд нь та хэмжээлшгүй их хайр, сэтгэл ханамж, баяр баяслыг мэдрэх болно. Гөлөгнүүд төрөөд эхний хэд хоногт нь зарим хүндрэл, асуудлууд үүсч болзошгүйг анхаарах ёстой. Нялх гөлөгнүүд их эмзэг байдаг бөгөөд эхийн дулаан болон шим тэжээлийн дутагдлаас шалтгаалж дараах аюултай шинж тэмдэгүүд үүсвэл тэр дор нь яаралтай шийдэх шаардлагатай. Үүнд: Hypothermia - Биеийн температур буурах Dehydration - Шингэний дутагдалд орох Hypoglycaemia - Цусан дахь сахарын хэмжээ багасах Эдгээр эмгэгүүд нь хоорондоо нягт уялдаатай байхын зэрэгцээ нэгэн зэрэг илэрдэг. Гөлөгн...