Posts

Герман хоньч нохой (German Shepherd)-н арчилгаа, хооллолт, элбэг тохиолддог өвчин эмгэг

Image
Герман хоньч, энэ үүлдрийн нохойг эхэндээ мал хариулуулах зорилгоор үржүүлдэг байсан бол одоо цагт ихэвчлэн цагдаагийн алба, зэвсэгт хүчинд ажилладаг нохой болгон ашиглаж байна. Тэд маш үнэнч, ухаалаг, байнгын идэвхитэй хөдөлгөөнтэй байх дуртай, тиймээс сургахад хялбар байдаг. Эрч хүчтэй, амархан уйддаг, өдөр бүр дасгал сургуулалт хийх шаардлагатай байдаг тул түүнд нь тохирсон орчин нөхцөл, хангалттай том талбай, урд нь нохой тэжээж байсан туршлагатай айл өрх, эзэд тохирно.   биеийн хэмжээ  том  биейин өндөр  58-63 см  биеийн жин  35-43 кг  дундаж наслалт  10+ жил  өдөрт хийх дасгал хөдөлгөөн  2 цаг (доод тал нь)  үсний урт  дунд German Shepherd - гайхалтай, их алдартай үүлдэр боловч тэдний биеийн хэмжээ болон эрч хүчтэй байдлаас шалтгаалж бүх гэр бүлд тохирохгүйг анхаарна уу. Хэрэв та энэ үүлдрийн нохой авахаар шийдсэн бол тэдэнд зарцуулах хангалттай цаг завтай байх, өдөр бүр тэдэнд хэрэгтэй дасгал хөдөлгөөнөө хийх боломжоор х...

Өнчин муурын зулзаганы арчилгаа, асаргаа

Image
Эх муур янз бүрийн шалтгааны улмаас зулзагануудаа өсгөх, халажлах чадваргүй болдог. Эх муурын хөхөнд сүү орохгүй байх, эсвэл зан араншин, сэтгэл зүйн хувьд хэвийн бус болох, ховор тохиолдолд гэмтэж бэртэх, төрөхийн хүндрэлээс болж амь эрсдэх зэргээс шалтгаалж зулзаганууд өнчин үлдэнэ. Зарим зулзаганууд хэдэн долоо хоногийн настай болсоны дараа эх муур асарч халамжлах чадваргүй болох тохиолдол ч бий. Өнчирсөн зулзагануудыг өсгөх нь цаг хугацаа, сэтгэл зүрх их шаарддаг боловч дөнгөж төрсөн цагаас нь хүний гараар эрүүл саруул өсгөх бүрэн боломжтой юм. Нэг зулзага өсгөх эсвэл олон зулзага өсгөж арчлах нь ялгаагүй адил болно. Зулзагануудыг тогтмол хуваарийн дагуу хооллох, мөн тоглох, унтах зэрэгт тохиорсон эрүүл, аюулгүй, цэвэрхэн орчин нөхцөл шаардлагатай.  Дөнгөж төрсөн зулзагануудыг өсгөхөд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:  ~Эрүүл хооллолт ~Ариун цэвэр ~Орчны температур болон чийгшил ~Өвчнөөс урьдчилан сэргийлэх ~Хүмүүжил, нийгэмшил Эрүүл чийрэг зулзага бие бялдрын хувьд чанга...

Өнчин гөлөгний арчилгаа, хооллолт, эрүүл мэнд

Image
Шинээр мэндэлсэн гөлөгнүүд янз бүрийн шалтгааны улмаас эхээсээ өнчирч хоцрох нь бий. Эх нохойн сүү боловсрохгүй байх, гөлөгөө  голох, эсвэл ховор тохиолдолд эх нь өвчний улмаас, гэнэтийн осол аваар зэргээс болж эндэхэд гөлөгнүүд өнчин үлдэнэ. Өнчин хоцорсон гөлөгнүүдийг өсгөх нь цаг хугацаа, байнгын анхаарал халамж их шаарддаг боловч хариуд нь та хэмжээлшгүй их хайр, сэтгэл ханамж, баяр баяслыг мэдрэх болно.  Гөлөгнүүд төрөөд эхний хэд хоногт нь зарим хүндрэл, асуудлууд үүсч болзошгүйг анхаарах ёстой. Нялх гөлөгнүүд их эмзэг байдаг бөгөөд эхийн дулаан болон шим тэжээлийн дутагдлаас шалтгаалж дараах аюултай шинж тэмдэгүүд үүсвэл тэр дор  нь яаралтай шийдэх шаардлагатай.  Үүнд: Hypothermia - Биеийн температур буурах            Dehydration - Шингэний дутагдалд орох            Hypoglycaemia - Цусан дахь сахарын хэмжээ багасах Эдгээр эмгэгүүд нь хоорондоо нягт уялдаатай байхын зэрэгцээ нэгэн зэрэг илэрдэг. Гөлөгн...

Орог зусаг (hamster) -г өвдсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Image
Гэрийн тэжээвэр амьтан болох орог зусагт тохиолддог ихэнх өвчнийг эмчлэх боломжтой байдаг. Цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүлж, эмчлэхийн тулд та өвчний шинж тэмдэгийг нь мэдэх шаардлагатай болно. Орог зусаг нь өвчний эхэн үедээ өвчний шинж тэмдэгийг нуудаг. Тиймээс түүний ердийн өдөр тутмын амьдралыг нь ажиглах хэрэгтэй. Өдрийн аль цагт хооллодог, унтдаг, дасгал хийдэг талаар, мөн хэр хэмжээний хоол иддэг, ус уудаг, өтгөн нь харагдах байдал зэргийг ажиглаж, мэдэж авснаар юу нь хэвийн бус байгааг мэдэхэд тус болно.  > Өвчин туссаныг илтгэх ерөнхий шинж тэмдэгүүд: Ширүүн үс: Хэрэв таны зөөлөн hamster тань бүрзийсэн эсвэл хэвтээ байдаг үс нь боссон байвал магадгүй бие нь тавгүй байгаагын илрэл.  (мөн хэвийн хөгшрөлт явагдаж буйн шинж байж болно гэдгийг анхаарна уу) Хэрэв бусад шинж тэмдэгүүд байгаа тохиолдолд үүнийг тоолгүй орхиж болохгүй.  Хоолны дуршилгүй болох: Юуны түрүүнд өдөрт хэр хэмжээний хоол иддэгийг нь мэддэг байх хэрэгтэй. Хоолны сав, аягыг нь өдөр бүр уг...

Эх нохой дөнгөж төрсөн гөлөгөө идэх шалтгаанууд

Image
Маш ховор тохиолдолд эх нохой шинээр төрсөн гөлөгөө идэх тохиолдол гардаг. Cannibalism: өөрийн зүйлийн ижил төрлийн амьтнаа идэхийг хэлнэ. Энэ нь дөнгөж төрсний дараа эсвэл төрөөд хэд хоногийн дараа тохиолдож болно. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.  < Өөрийн гөлөгөө танихгүй байх: Анх гөлөглөж байгаа залуу, туршлагагүй нохойд гөлөгөө танихгүй, өөрийнх гэж хүлээн авахгүй тохиолдол гардаг. Кесар хагалгаа (C-section)-аар төрөхөд тохиолддог (зарим нэг төрлийн гормон ялгараагүйгээс)  Хэт залуугаараа үржилд орсоноос болоод тогтворгүй зан ааштай болдог (анхны орооны үед нь хээлтүүлэгт оруулахгүй байх нь зөв) Зарим үүлдрийн нохойд дөнгөж төрсөн гөлөгнүүдийн гаргах дуу чимээ, хөдөлгөөн нь мэрэгч амьтад, хулгана шиг санагдадгаас байгалийн агнах зөн совингоороо хөнөөдөг. < Mastitis-Хөхний булчирхай үрэвсэх:  Мастит гэдэг нь нохойн хөхний үрэвсэл юм. Улайсан, хавдсан, хатуурсан, эсвэл хүрэхэд хэт халуун байвал хөх нь үрэвссэн гэсэн үг. Хэдийгээр маш ноцтой боловч амархан эмчлэх бол...

Нохой, мууранд хамуу, бөөс (mites) байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Image
Нохой болон муур нь хэд хэдэн төрлийн хамуугаар халдварлаж болно. Эдгээр хортон шавжуудаас болж хүнд хэлбэрийн арьсны халдвар, мөн хоёрдогч халдвараар өвчлөх боломжтой. Зарим тохирлдолд хамуу нэг нохойноос өөр нохойнд, мөн нохойноос хүнд халдварладаг. Зөв, үр дүнтэй, аюулгүй эмчилгээ хийснээр эдгээр жижиг хортон шавжыг устгаж болно.  Ерөнхийдөө 4-н төрлийн хамуу байдгаас эхний 3-нь түгээмэл тохиолддог, ялангуяа залуу болон хоол тэжээлийн дутагдалтай гөлөг, муурын зулзаганд элбэг тохиолдоно.  1. Demodex mites (demodicosis) Энэ хамуу нохойн үсний уутанцарт амьдардаг, ихэвчлэн эх нохой гөлөгнүүддээ халдаадаг. Ихэнх нохойд энэ төрлийн хамууны дархлаа тогтсон байдаг учир ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрэхгүйгээр үсний уутанцарт амьдардаг. Гэвч нохой тэжээлийн дутагдлаас болж дархлаа сулрах үед эдгээр хамуу нь үржиж үс унах, арьс зузаарах, зарим тохиолдолд хоёрдогч халдвар (бактери, мөөгөнцөр)-аар халдварлаж, арьс нь загатнах шалтгаан болно. Мууранд мөн адил. Нохой-нохойндоо, муур...

Гөлөгийг эхээс нь салгаж үрчлүүлэх хамгийн тохиромжтой үе

Image
Шинээр мэндэлсэн гөлөгнүүд доод тал нь 2 сар хүртлээ эхтэйгээ хамт байх ёстой. Энэ нь гөлөгнүүдийн сэтгэл зүй болон бие бялдар хөгжих хангалттай хугуцаа гэж үздэг.  Судалгаагаар эхтэйгээ 60 хүртэлх хоног хамт байсан гөлөгнүүд нас биед хүрэхээрээ зан араншин тогтвортой, айдас багатай, хоол болон тоглоомонд хэт донтохгүй мөн хамаагүй бага хуцдаг болж өсдөг байна. Хэрэв та шинээр гөлөг авч байгаа бол (онцгой нөхцөл байдлаас бусад) дор хаяж 8 долоо хоногийн нас хүрсэн үгүйг шалгаж байж авна уу. Үүнээс эрт, эх болон бусад гөлөгнүүдээс салгах нь дараа нь нийгэмшүүлэхэд олон асуудал үүсдэг байна.  Гөлөгнүүд дөнгөж төрөөд эхний 4 долоо хоног эхээсээ бүрэн хамааралтай, дан хөхөөрөө хооллодог, дараа нь 7-8 долоо хоног хүртлээ хэсэгчлэн хөхөөрөө хооллодог. Ихэвчлэн 1 сар хүрэхээрээ зориулалтын нойтон хоол идэж эхлэнэ. Гэхдээ эхийнхаа асаргаан дор дахиад хэдэн долоо хоног байх шаардлагатай. 6-7 долоо хоногийн настайгаасаа хуурай хоол идэх чадвартай болно. Гөлөгнүүдийг хөхнөөсөө бүрэн гара...